ОУОХ хоёр Солонгосын тохиролцоог "томоохон алхам" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-01-10 09:51:28
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгос тамирчид болон хөгжөөн дэмжигчдээ илгээхээр болсныг сайшаан хүлээн авч буйгаа Олон улсын олимпийн хорооны  /ОУОХ/ Ерөнхийлөгч Томас Бах илэрхийлжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, хоёр Солонгос өчигдөр хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгосын тамирчдыг “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцуулахаар тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан Т.Бах мэдэгдэл хийхдээ “Хоёр Солонгосын энэ тохиролцоо нь олимпийн үзэл санааг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд эергээр нөлөөлөх нэгэн томоохон алхам боллоо” гэсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Умард Солонгос олимпод оролцох тамирчдынхаа нэрс, тоо болон ямар далбаан дор хэрхэн оролцох талаарх албан ёсны санал хүсэлтээ өгөхийг нь ОУОХ хүлээж байна” гэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ