Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-06 11:26:11
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын  хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  26 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ