В.Путин сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд гарын үсэг цуглуулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-05 14:47:28
ХАБАРОВСК. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд цуглуулах шаардлагатай гарын үсгүүдийг цуглуулах цэгүүд нээгдэж эхэлсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ. 

Хабаровскийн бүс нутгийн зохицуулагч Анастасия Брагийн мэдэгдсэнээр, В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихэд шаардагдах гарын үсгийг цуглуулах хоёр цэг өнөөдөр Хабаровск хотод нээгдсэн байна. 
 
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигчид нь наад зах нь 300 мянган хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Мөн Оросын бүгд найрамдах улсуудаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүмүүс  өөрийн харьяаллын нутаг дэвсгэрээс 7500-гаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулах шаардлагатай юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны гуравдугаар сарын 18-ны ням гарагт болно. Сонгуулийн кампанит ажил сонгуулийн өдрөөс яг гурван сарын өмнө буюу өнгөрөгч оны арван хоёрдугаар сарын 18-нд эхэлсэн юм. 

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ