Бразилын эрх баригчид худал мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгуулна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-05 10:20:59
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразилын эрх баригчид олон нийтийн сүлжээ болон мессенжерээр дамжуулан худал мэдээлэл тараах явдалтай тэмцэх ажлын хэсэг байгуулахаар шийдсэн талаар өчигдөр “Folha de S.Paulo” сонины мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Тус сонины мэдээлснээр, энэ оны аравдугаар сард болох бүх нийтийн сонгуулийн кампанит ажилтай холбогдуулан уг санаачлагыг гаргасан байна. Цагдаагийн газрын мөрдөгчид, шинжээчид, Ерөнхий прокурорын газрын ажилтнууд болон Сонгуулийн дээд шүүхийн төлөөлөгчид ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байна. Энэхүү ажлын хэсэг нь мөн худал мэдээлэл тараах явдалд хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байгаа аж.  Хуулийн төсөл боловсруулах баримт бичгийг Бразилын парламент авч хэлэлцэн, ойрын саруудад сайшаан баталсан тохиолдолд сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэхээс өмнө шинэ хууль хэрэгжиж эхлэх боломжтой гэнэ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ