УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-02 09:05:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны эхний долоо хоног өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар эхэлнэ. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.тус тус болох юм. 
Бүлгүүд шинэ оны эхний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх Банкны тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх аж. 
Н.Туяа

 
Холбоотой мэдээ