13000 гаруй иргэн хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:32:05

Хөвсгөл аймгийн хэмжээнд 13000 гаруй иргэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч байна.

Мөрөн сумын хэмжээнд 2572 насанд хүрсэн хүн 2145 хүүхэд авч байгаа тоон үзүүлэлт байна. 2014 онд  иргэдэд олгох хүнсний эрхийн бичгийн эрхийг олгохдоо дэлгүүрүүдэд нэг ижил үнэтэй байх шаардлагыг тавьж байсан бол энэ жил Худалдан авах ажиллагаанаас хамгийн доод үнийг санал болгосон дэлгүүрүүдэд олгожээ.

Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс сар бүр хүнсний эрхийн бичгээр бараа олгодог дэлгүүрүүдэд үнийн хөөрөгдөлөөс сэргийлэх хяналтыг тогтмол тавьж байгаа гэнэ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ