Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлуудыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-18 10:55:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд эхэллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн бөгөөд УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан болон Ажлын хэсгийн гишүүд оролцож байгаа юм. Мөн академич С.Нарангэрэл “1992 оны Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”, хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу”, судлаач-нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр илтгэл танилцуулах юм.

Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцон илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Н.Туяа
Холбоотой мэдээ