“Мөсөн хотхон” энэ сарын 18-нд бэлэн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-12 15:02:56
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Жил бүр Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайдаа тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө жил тус талбайд Мөсөн хотхон сүндэрлүүлэхээр ажлын хэсэг ажилдаа оржээ. Өнгөрсөн жил тус хотхонд өвлийн өвгөн, цасан охин, ойн ан амьтад, мөсөн гулгуур, 12 жилийн мөсөн баримал болон дэлхийд алдартай өндөр барилга, байгууламжийг мөсөөр урлаж байсан юм.
Харин энэ жилийн Мөсөн хотхонд хүүхэд багачуудад зориулан мөсөн гулгуур, үлгэрийн баатрууд, хүүхэлдэйн киноны дүрүүд, өсвөр үеийнхэнд зориулсан хайрын хотхон, насанд хүрэгчид, нийт иргэддээ зориулж шинэ жилийн өнгө аясыг илэрхийлсэн бүтээн байгуулалтууд байх ажээ.

Уг мөсөн хотхоны тохижилтын ажлыг, ажлын хэсгээс гадна эрчим хүчний таван байгууллага, Зэвсэгт хүчний 330-р анги Зураач урчуудын холбоо хамтран бүтээж байна. Тус мөсөн хотхон энэ сарын 18 гэхэд бэлэн болгохоор төлөвлөгөө ёсоор ажиллаж байна.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ