Доктор Л.Ням “Монгол уламжлалт технологи” номоо хэвлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, доктор, ОУХМ Л.Ням энэ бүтээлдээ “Эртний нүүдэлчин монголчууд залуу үеэ сургадаг, хүмүүжүүлдэг уламжлалт аргачлалтай байсныг онцолсон байна.
Тэрбээр, уг номынхоо оршилд “Бидний уламжлалт аргачлалыг дэлхийн бусад улс орон хуулбарлан хэрэгжүүлсэн байх магадлал өндөр байгаа юм. Өнөө үед дэлхийн зарим улс орон хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч спортын салбарт монголчууд, тэднийг даган дууриах биш, харин монгол уламжлалт технологийг сэргээн боловсруулж дэлхийн спортын өндөр түвшинд тамирчдыг бэлтгэх шинэ технологи гаргаж чадна. Энэхүү уламжлалт технологи нь Монгол улсад төдийгүй дэлхийн улс орнуудад ч ашиглах орчин үеийн сургалт, дасгалжуулалтын технологит эрс өөрчлөлт оруулах шинэ нээлт болгох онцгой ач холбогдолтой” гэжээ.
.jpg)
Мөн манай баг тамирчдыг монгол уламжлалт технологиор бэлтгэн дэлхийн улс орнуудын тамирчдын түвшинд хүргэх арга технологийг онолын хувьд боловсруулан нээн тогтоосонд энэ судалгааны бүтээлийн үндсэн зорилго оршиж байгаа. Тус бүтээлд байгаль, нийгмийн хүчин зүйлсийг хатуу чанд сахилга бат, дэг журмаар бэлтгэх, мөн хүнийг хөдөлмөр хийлгэж хөгжүүлэх нь хүний оюун ухаан, бие бялдар, сэтгэхүйг зэрэг хөгжүүлж чаддаг хамгийн үнэ цэнэт зүйл болохыг харуулахыг хичээсэн байна. Энэ ном нь түүний “Монгол шилдэг тамирчны онцлог” номын хоёр дахь цуврал нь юм.

Д.Өлзий