Өнөөдөр олон улсын оюутны эрхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-17 14:13:43

"Олон улсын оюутны эрхийн өдөр" өнөөдөр тохиож байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн үүсэл нь 1939 онд Нацистууд Прага хотын их сургуулийг хүчээр эзэлсэн. Энэ нь Чехославакийг эзэлсэн Нацистуудыг оюутнууд жагсаж эсэргүүцлээ илэрхийлснээс үүдэлтэй. Нацист дэглэмийг эсэргүүцэгч оюутан Яан Оплетал болон ажилчин Вадклав Седлчекийг амийг хөнөөснөөс болжээ. Гэвч энэхүү эсэргүүцэл нь эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд Нацистууд Чехославакийн дээд сургуулиудыг хаан, 9 оюутныг багштай нь хамт шүүх хуралгүйгээр 1939 оны 11 дүгээр сарын 17-нд цаазаар авсан байна. Энэ үеэс хойш Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр болон их дээд сургуулиуд олон улсад тэмдэглэсээр иржээ.

Мөн 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оп­лата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаа­сан түүхтэй.
НҮБ-аас тэрхүү өдрийг "Олон улсын оюутны эрх"-ийн өдөр болгожээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ