МСҮТ-өөс гарсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-27 11:52:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн боловсон хүчнийг чадавхжуулах, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх ур чадварыг нэмэгдүүлэх нь МСҮТ-ийг хөгжүүлэх гол суурь нь болно” гэж  “Эрдэнэт түншлэл-2017” уулзалтын үеэр онцоллоо.
Эдгээр асуудлыг хэрэгжүүлэх болон багш нарыг гадаад болон дотоодын шинжлэх ухааны байгууллагад эрдмийн цол, зэрэг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, инноваци, судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр “Санамж бичиг” үйлдлээ. Уг “Санамж бичиг”-т “Хангайн бүсийн арга зүйн төв”, “Эрдэнэт” ШУТП, “Европын холбоо”–ны  “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын дэмжих төсөл-2” багийн төлөөлөл гарын үсэг зурсан юм. Дээрх талууд хамтран ажилласны үр дүнд МСҮТ-ийн төгсөгчид “Гарааны компани” байгуулах чадамжтай болох ёстой юм. Хангайн бүсийн аргазүйн төвд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган Орхон зэрэг 11 аймгийн МСҮТ харьяалагддаг бөгөөд 4502 хүүхэд суралцаж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ