Их Британи терроризмтой тэмцэх арга хэмжээгээ өргөжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-17 09:14:17

ЛОНДОН. /NHK/. Өнгөрсөн баасан гарагт Парис хотод болсон террорист халдлагатай холбогдуулан Их Британи терроризмтой тэмцэх арга хэмжээ авч байна. Уг арга хэмжээний хүрээнд Их Британийн тагнуулын байгууллагууддаа нэмж 1900 ажилтныг хуваарилжээ.

Мөн уг арга хэмжээний хүрээнд агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах төсвийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн гэж Их Британийн эрх баригчид өчигдөр мэдэгдэв. Цагаач, дүрвэгчдэд тавих хяналтыг өргөжүүлж, улс даяар аюулгүй байдлыг хангахыг мөн уриалсан байна.

Өнгөрсөн нэг жилд Их Британийн аюулаас хамгаалах хүчин террорист ажиллагааны долоон төлөвлөгөөг илрүүлж, зогсоосон тухай тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдэлдээ дурджээ.

Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр улсаа орхин гарсан 750 орчим их британи байгаа бөгөөд тэдний бараг хагас нь Их Британид буцаж ирсэн гэж тус улсын аюулаас хамгаалах хүчний эрх баригчид үзэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ