“Матад түншлэл-2017” форум болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. “Матад түншлэл-2017” форум энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод болох гэж байна. Тус форум нь Дорнод аймгийн Матад сумын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тус сумын хөгжлийн асуудалд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон улсын байгуллагын анхаарлыг төвлөрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилготой аж. Уг үйл ажиллагаа нь тухайлсан нэг сумын хөгжлийн асуудлыг олон улсын хэмжээнд тавин хэлэлцүүлж буй анхны форум гэдгээрээ онцлогтой.
Форумд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын төлөөлөл, аймаг, орон нутгийн удирдлага, Монгол Улсад сууж буй дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, судлаачид, хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчид оролцоно.
Оролцогчдын бүтээлч хандлага, санал, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд Матад сумын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэхэд энэхүү форум бүхэлдээ чиглэгдэж байна гэж тус сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн ярив.
Улаанбаатар хотоос 800 км, Дорнод аймгийн төвөөс 150 км зайд, Монгол орны зүүн урд хязгаарт оршдог Матад сум нь 860 өрхийн 2590 хүн амтай, мал аж ахуйгаас гадна газрын тос, нүүрс, жоншны хайгуул болон олборлолт түлхүү хөгжиж байгаа сум юм.

Д.Дэлгэрмаа