Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 98 хувь нь 15 хүртэлх насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 18:07:53
Дорнод /МОНЦАМЭ/ Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчлөлийн идэвхжил нэмэгдэж байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн 98,2 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байгаагийн 90-ээд хувь нь дөрөв хүртэлх насныхан гэж БОЭТ-ийн Хүүхдийн тасгаас мэдээлэв.
БОЭТ дэх амбулаторийн нийт үзлэгийн зургаан хувийг энэ төрлийн өвчлөл эзэлж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаажуулалтын аяны хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн архаг суурь өвчтэй иргэдэд ханиадны вакциныг үнэ төлбөргүй хийгээд байгаа. Харин бага насны хүүхдүүдийг сайн дурын, төлбөртэй дархлаажуулалтад хамруулснаар томуу, томуу төст өвчний гаралтыг хязгаарлаж байна гэж эмч нар ярив.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ