Өвөрхангай аймгийн Засаг дарга “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
	Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулж шагналыг гардуулан өгчээ. “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар аймгуудын түвшинд  Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нар тодорчээ.
		Б.Батчимэг
        Улаанбаатар