Үлийн цагаан оготно устгалыг 50 мянган талбайд хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг дөрвөн сумын 50 мянган га талбайд зохион байгуулж дууслаа.
Бэлчээрийн хортон мэрэгч их хэмжээгээр тархсан Тарагт, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл суманд микробиологийн аргаар устгал явуулсан бөгөөд энэ ажилд УХЭШХ-ийн мэргэжилтэн н.Мөнхчулуун, аймгийн ХХААГ-ын Бэлчээр тэжээл усан хангамж хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр нараас гадна орон нутгийн 100 гаруй хүн оролцжээ. Өвөрхангай аймагт бактержуулсан бэлдмэлээр хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг хавар, намрын улиралд 2015 оноос хойш хэрэгжүүлж байна.
Үлийн цагаан оготно хэт үржиж байгаагийн шалтгаан нь үнэг, хярс, мануул, идлэг шонхор, сар шувуу зэрэг оготно баригч амьтад ховордсоноос үүдэлтэй хэмээн үздэг бөгөөд оготно хэт олширсноор өвсний үндсийг идэж бэлчээрийг талхлан, цөлжилт үүсгэдэг байна.

Б.Батчимэг