Зарим аж ахуйн нэгжийн тэсэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-11-16 17:17:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, импортлох худалдах, үйлдвэрлэх, тэсэлгээний үйлчилгээ үзүүлдэг зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан байна.

Тодруулбал салбарын сайдын тушаалаар Тэнүүн байгаль ХХК,  Шинь шинь ХХК-ийн  үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлжээ. Мөн "Доншен газрын тос” ХХК-ийн газрын тосны чичирхийллийн хайгуулын тэсрэх материал импортлох, тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

Дээрх компаниудын үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, мэдээллийн санд бүртгэлжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.



Холбоотой мэдээ