Арваннэгдүгээр сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-11-14 08:43:42
09.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ -Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” судалгааг танилцуулна.

11.00 цагт МЗХ-нд багш нарын хугацаагүй ажил хаялтын талаар Монголын Сурагчдын Холбоо, Монголын Эцэг эхчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан Нээлттэй хаалганы өдөрлөг Одон орон, геофизикийн хүрээлэнд болно.

11.00 цагт МҮОХ-нд “ТОКИО 2020” олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчин, дасгалжуулагчид анхны тэтгэлэг олгох ёслол болно.

12.00 цагт “Live conference center” Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газар, МҮЭХ-нд мэдэгдэл хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ

16.00 цагт МЗХ-нд "Аялал Жуулчлалын Салбарын оюутны Анхдугаар чуулган-2017" болно.
Холбоотой мэдээ