НҮБ-ын оролцоотой хэлэлцээ хийх хэрэгтэйд санал нийлэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-16 09:21:48

ВАШИНГТОН. /Sputnik/. “Туркийн Антальяад болж буй “Их-20”-ийн уулзалтын хажуугаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар үр дүнтэй яриа хэлцээ хийлээ” гэж Цагаан Ордноос мэдэгдлээ.

Мөн Сирид гал зогсоох, НҮБ-ын оролцоотой хэлэлцээ хийх хэрэгтэй талаар хоёр удирдагч санал нийлсэн байна. 

НҮБ-аар зуучлуулан Сирийн эрх баригчид болон сөрөг хүчин хооронд яриа хэлцээ хийх замаар Сирид улс төрийн өөрчлөлт хийх, мөн гал зогсоох хэрэгтэй гэдэгт хоёр удирдагч санал нийлсэн” гэж Цагаан Ордны мэдэгдэлд дурджээ.

“Лалын улс”-тай тэмцэх талаар хүчин чармайлт гаргаж буй бүх улсад Обама талархаж буйгаа илэрхийлээд, тус бүлэглэлтэй тэмцэхээр Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа Орос улс улам хүчтэй болгох нь  чухлыг тэмдэглэсэн байна. 

Кремль ч мөн уг уулзалтыг эерэг үнэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков хэлэхдээ, терроризмтой тэмцэх Орос, АНУ-ын стратегийн зорилго адил ч тактикийн ялгаатай гэжээ.

“Сири болон Украины асуудлыг хоёр удирдагч нарийн хэлэлцсэн” гэж Ушаков хэлээд, Сирийн асуудалд илүү хугацаа зарцуулсныг тодруулав.

Мөн Египетэд Оросын зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, 224 хүний амь үрэгдсэнд Ерөнхийлөгч Обама гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ