Герман нэмж дүрвэгсэд хүлээж авна

Дэлхийд | Нийгэм
admin@example.com
2015-09-07 15:17:37

БЕРЛИН. /RIA Novosti/. Унгар, Грек болон Италийн нутаг дэвсгэрт байгаа 31443 дүрвэгчийг Герман улс нэмж хүлээж авах бөгөөд энэ нь Европын Холбооны бусад орны хүлээн авч байгаагаас хамаагүй олон болох тухай “Welt am Sonntag” сонинд Европын комиссын баримт бичгээс иш татан ням гарагт мэдээлжээ. Уг баримт бичгийн энэ долоо хоногт нийтлэх аж.

Германд хүлээн авах дүрвэгсдийн тоог нэмэгдүүлэх тухай Германы Канцлер Ангела Меркелийн шийдвэрийг тус улсын эрх баригч эвсэл дэх түншүүд эрс шүүмжилсэн байна.

“Bild am Sonntag” сонинд бичиж буйгаар, Христийн-социал холбооны удирдлагууд нэмж дүрвэгсэд хүлээж авах асуудлаар бямба гарагт утсаар ярилцсан бөгөөд дүрвэгсдийн тоог нэмэгдүүлэх тухай Ангела Меркелийн шийдвэрийг “холбооны улсын хувьд буруу шийдвэр” гэж үзжээ.

2015 оны эхнээс хойш Европын Холбооны нутаг дэвсгэрт 350 мянга орчим цагаач ирсэн бөгөөд өдөр бүр мянга мянган дүрвэгч нэмж ирсээр байгаа юм. Цагаачлалын одоогийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс хойших хамгийн томоохон нь болж байна гэж Европын комисс мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд