Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийнхэн 75 жилийн ойгоо тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Тус түүхэн ойгоо Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон 11 дүгээр сарын 3-ны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Ойгоо угтаж даатгуулагч, ажил олгогчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай хүргэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэд хэдэн ажил хийлээ. Байцаагч нар маань хөдөөгийн баг, айл өрхүүдээр явж ажиллаа, чанартай үйлчилгээ, соёлтой харьцаа аяныг зохион байгууллаа, байгууллага дээр угтах үйлчилгээний байцаагч ажиллаж иргэдэд үйлчиллээ, мөн даатгуулагч иргэдэд тав тухтай үйлчлэх ажлын байрны нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаа. Бид өмнө нь төв болон зүүн бүсийн хэмжээнд баяраа тэмдэглээд ирсэн. Өнөөдрийн хувьд байгууллагаа сурталчилах, нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр ахмад, залуу, дунд үеийнхэнийгээ хамруулан баяраа өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна. Нийгмийн даатгал гэдэг бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Тиймээс энэ баяр бол бүх хүний баяр юм. Тиймээс төр захиргааны удирдах байгууллагууд, ажил олгогчид, даатгуулагчид, нийт иргэддээ ойн баярын мэнд хүргэе!” хэмээн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Амараа хэлэв.
Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийн өр энэ жил өссөн хэдий ч өнгөрсөн оноос 30 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ үүнийг оны эцэс гэхэд 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэдгийг тэрээр нэмж хэлэв. Хариуцлага тооцох бус хамтын гэрээний хүрээнд тодорхой үе шаттайгаар шимтгэлийг төлж барагдуулах замаар асуудлыг шийдвэрлэж байгаа аж.

Т.Одончимэг