Умард Солонгос, ОХУ хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-11-13 13:30:05

ПХЕНЬЯН. /KCNA/. Умард Солонгос болон ОХУ-ын Засгийн газрууд цэргийн аюултай ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа.

Умард Солонгосын Ардын армийн Жанжин штабын дэд тэргүүн О Гым Чхоль тэргүүтэй Ардын армийн генералууд болон офицерууд БНАСАУ-ыг төлөөлөн гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон бол ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга Николай Богдановский, Элчин сайд Александр Мацегора болон ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе Алексей Бартусов тэргүүтэй төлөөлөгчид улсаа төлөөлөн арга хэмжээнд оролцсон байна.

О Гым Чхоль болон Богдановский нар хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ