Сирийн арми Палмирад ойртож байна

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-13 12:28:57

ДАМАСК. /Sputnik/. Террористууд хэсэгчлэн сүйтгэсэн, Ромын эзэнт гүрний үеийн эртний дурсгалыг хадгалдаг Палмира хот руу Оросын байлдааны нисэх онгоцны дэмжлэгтэйгээр Сирийн араб арми ойртож байна.

“Сирийн нисэх онгоц агаарт  хялбархан үзэгддэг учир босогчдод нуугдах цаг өгдөг. Хамгийн сүүлийн үеийн овоо хараа, удирдлагын системтэй учир Оросын байлдааны нисэх онгоцууд илүү өндрөөс цохилт өгдөг төдийгүй удирдлагатай бөмбөг ашигладаг” гэж Сирийн офицер хэлсэн байна. Оросын нисэх онгоц газраас харагддаггүй тул хэзээ ч, хаана ч цохилт өгөх боломжтой юм. 

“Лалын улс”-ын гол бэхлэлт, танк, Зу-23 зенитийн их буу, мина харвагч зэргийг Оросын Су-24 бөмбөгдөгч нисэх онгоц агаараас устгасан тухай Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Сонирхолтой нь, “Лалын улс”, “Нусра фронт”-той тэмцэж буй Сирийн сөрөг хүчний бүлэг зарим байн байршлыг зааж өгсөн байна.

Одоогоор Сирийн арми Палмира хотоос 20км зайд ирээд буй ч энэ газар нутагт “Лалын улс”-ын түшиц газрууд байрлаж байна.
Палмирагийн эртний хотыг босогчид 5 дугаар сард эзэлж, тус бүс нутагт байрлалаа бэхжүүлсэн юм. Мөн тэд оршин суугчид, цэргүүдийг барьцаалж, амийг нь хөнөөгөөд зогсохгүй Палмирагийн дурсгалын нуман хаалга болон оршуулгын цамхгийг сүйтгэсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ