УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагаас зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 10.00 цагаас зарлав.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарыг томилох саналаа УИХ-д өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт болон Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдсэн хуралдаанаас өмнө байнгын хороод өнөөдөр хуралдаж, холбогдох сайд нарынхаа томилгоог хэлэлцэж байгаа.
Нэгдсэн хуралдаанаас өмнө байнгын хороод өнөөдөр хуралдаж, холбогдох сайд нарынхаа томилгоог хэлэлцэж байгаа.
Н.Туяа