МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны Бодлогын зөвлөл хуралджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Уг хуралдаанаар ирэх 11 дүгээр сард болох тус намын 28 дугаар Их хуралд зориулж МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн байна. Уг хөтөлбөрөөр иргэдийн дунд улс төрийн намын нэр хүндийг хэрхэн өсгөх, авлига хүнд суртлын асуудлыг таслан зогсоох, санхүүжилтийг ил тод болгох зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхээр зорьж буй аж. Хөтөлбөрийн төслийн хүрээнд мөн эрдэм шинжилгээний бага хурал хийхээр төлөвлөжээ.

МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны Их хурал өнгөррөгч дөрөвдүгээр сард 500 төлөөлөгчтэй хуралдаж, 155 гишүүнтэй Бага хурал, 21 гишүүнтэй Удирдах зөвлөл байгуулагдан, Бодлогын зөвлөлөө 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа юм.
Н.Туяа