Өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-16 11:54:08
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн 56 жилийн ойг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит “Өсвөр үеийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-ийг амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд таван насны ангиллаар нийт 170 гаруй өсвөрийн шатарчин оролцож, оюун ухаанаа сорьжээ.
Шатрын спортоор хичээллэдэг, энэ спортод хайртай хүүхэд багачууд жилээс жилд нэмэгдэж буйг нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат онцлоод өсвөрийн шатарчдыг дэмжсэн тэдний хөгжих орчныг нэмэгдүүлэх тал дээр анхаарахаа илэрхийллээ.
Мөн энэхүү шатрын тэмцээний цар хүрээг өргөжүүлж, аймаг , бүс, улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж, Монголын шатарчдын холбооны календарьчилсан төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг аймгийн Шатрын холбооны зүгээс тавилаа.
Манай аймгийн шатрын өсвөрийн тамирчид улсын хэмжээнд төдийгүй тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн. Тиймээс цаашид шатрын спортоор хичээллэж эх орныхоо нэрийг Дэлхийн давцанд мандуулсан Их мастер Б.Хатанбаатар, ОУ-ын хэмжээний мастер Ц.Батцэцэг, Фиде мастер З.Бямбаа нарын үе үеийн шилдэг тамирчдын залгамж халааг үргэлжлүүлэх шилдэг шатарчид энэ тэмцээнд оролцож байгааг онцолж байлаа.
Тэмцээн швейцари системээр 5 өрөг тоглож дүнгээ гаргасан байна.

6-хүртэлх насны эрэгтэй ангилалд
1-р байр Т.Идэржавхлан 9-р сургууль
2-р байр Б.Ариунбилэг ОИЦ
3-р байр Н.Санчир ОИЦ


6-хүртэлх насны эмэгтэй ангилалд
1-р байр Б.Цэцэнбилэг 4-р цэцэрлэг
2-р байр М.Цэлмэг 21-р цэцэрлэг
3-р байр М.Халиун “Шинэ алхам сургууль  


7-8 хүртэлх насны эрэгтэй ангилалд
1-р байр Т.Тамир 9-р сургууль
2-р байр Дэлгэрбаяр 15-р сургууль
3-р байр Гүн-Үйлс ОИЦ


7-8 хүртэлх насны эмэгтэй ангилалд
1-р байр Батцэцэг ОИЦ
2-р байр Э. Аминэрдэнэ “Шинэ алхам” сургууль
3-р байр Т.Булгантамир Од цогцолбор


9-10 насны эрэгтэй ангилалд
1-р байр М.Дүүрэнмөрөн 15-р сургууль
2-р байр Төгсбилэг ОИЦ
3-р байр Оюунболд Цайхун


9-10 насны эмэгтэй ангилалд
1-р байр О.Мөнхзул ОИЦ
2-р байр Т.Сувданчимэг 9-р сургууль
3-р байр М.Марал Од цогцолбор

11-12 насны эрэгтэй ангилалд
1-р байр Л.Дөлгөөн ОИЦ
2-р байр Д.Ирээдүй 19-р сургууль
3-р байр Б.Төгөлдөр 


11-13 насны эмэгтэй ангилалд
1-р байр Ц.Хүрэлцэцэг 19-р сургууль
2-р байр М.Оюумаа ОИЦ
3-р байр Ш.Ариунчимэг ОИЦ 
13-16 насны эрэгтэй ангилалд
1-р байр Ё.Эрдэмдалай 19-р сургууль
2-р байр Б.Үүрцайх ОИЦ
3-р байр Б.Бямбадорж 

13-16. насны эмэгтэй ангилалд
1-р байр Б.Дүүрэнбилэг 16-р сургууль
2-р байр Б.Заяа Шарын гол
3-р байр О.Цагаанбаяр нар тус тус байр эзэлж  Дархан хотын  56 жилийн ойн баярын  хүрээнд болсон өсвөрийн шатарчдын шилдэгүүдээр тодорлоо.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ