“Японы гэрэл зурагчид Монголд” үзэсгэлэн нээгдэв

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-10-11 16:19:08

Японы 11 гэрэл зурагчны хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Q Art Gallery-д боллоо. "Японы гэрэл зурагчид Монголд" нэртэй уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж байгаа юм.

Үзэсгэлэнд Монголын гэрэл зургаар дагнан уран бүтээл хийдэг, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы алдартай гэрэл зурагчин Сүгияма Терүзо,  түүний шавь, 1997 оноос хойш Монголд гэрэл зураг авч байгаа Шимизү Тецүро тэргүүтэй Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчин бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцов.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд