Словенийн шигшээ баг түүхэнд анх удаагаа Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-09-18 10:35:20
СТАМБУЛ./ТАСС/. Словенийн сагсан бөмбөгийн шигшээ баг Стамбул хотод болж өндөрлөсөн Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа алтан медаль хүртлээ. Финалын тоглолтонд словенчүүд сербүүдийг 93:85-ийн харьцаагаар хожин ялалт байгуулсан байна. 

Словенийн багийн холбон тоглогч өдгөө 31 настай Горан Драгичийн хувьд энэ тоглолт шигшээ багийн бүрэлдэхүүнд хийж буй хамгийн сүүлчийн тоглолт юм.

Словенийн баг олон улсын томоохон тэмцээнд анх удаагаа түрүүлж байгаа нь энэ бөгөөд өмнө нь словенчүүд Европын сагсан бөмбөгийн тэмцээнээс медаль авч байгаагүй аж. Гуравдугаар байрын төлөө Оросын багтай тоглосон Испанийн шигшээ баг 93:85-ийн харьцаагаар хожин хүрэл медаль хүртжээ.

Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд Стамбул, Хельсинки, Тель-Авив, Клуж-Напок хотуудад явагдсан ба харин шувтаргын бүх тоглолт Стамбул хотод болсон байна. 
О.Барс 
Холбоотой мэдээ