Шатрын дэлхийн цомын тэмцээний шагналын сан 1 сая доллар

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-30 16:39:00
МОСКВА./TASS/. Шатрын дэлхийн цомын тэмцээний шагналын сан 1 сая орчим доллар байх ажээ. Энэ тухай хэвлэлийн хурал дээр Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов мэдэгджээ.

“Шагналын сан ойролцоогоор 1 сая доллар байна” хэмээн тэр хэлжээ.

Шатрын дэлхийн аваргын тэмцээн Тбилис хотод 2017 оны 9 дүгээр сарын 2-ноос 28-ны хооронд болно. Уг тэмцээнд түүхэндээ анх удаа одоогийн дэлхийн аварга Норвегийн иргэн Магнус Карлсен оролцоно. Дэлхийн цомыг эзэмшигч болон удаахь байранд орсон шатарчин 2018 оны шатрын аваргын тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ.

“Дэлхийн цомын тэмцээнийг явуулж буй нокаут систем нь шилдэг шатарчинг шалгаруулах хамгийн шударга, хамгийн ардчилсан арга гэж үзэж байгаа. Тиймээс л тэр дэлхийн цомын тэмцээнд оролцохоор болсон хэрэг” хэмээн Илюмжинов ярьжээ.

“FIDE-гийн чансааны эхний 30 шатарчин тус тэмцээнд ялж, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг олж авахын төлөө өрсөлдөнө” гэж тэрбээр нэмэн хэлжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ