Их Британи Шарм-эль-Шейх рүү нислэг түр үйлдэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-06 10:08:45

МОСКВА. /Sputnik/. Египетэд болсон террорист халдлагын талаарх мэдээллийг Их Британийн тагнуулчид өгсний дараа Шарм-эль-Шейх рүү тус улс нислэг үйлдэхгүй гэж тус улсын эрх баригчид өнөөдөр мэдэгдлээ.

“Лалын улс” халдлага төлөвлөж байгаа тухай мэдээллийг Их Британийн тагнуулын газар олж авсан цаг хугацаатай Оросын зорчигч тээврийн нисэх онгоцны осол давхцаж байна гэж Их Британийн “The Telegraph” сонин мэдээллээ.

Тэсрэх төхөөргийн улмаас осолдсон хэмээн сэжиглэж, Шарм-эль-Шейх хотоос Их Британи руу чиглэлийн бүх нислэгийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон түр цуцалсан байсан билээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярих үедээ Кэмерон нислэг цуцалсан талаараа тодорхой тайлбар өгөөгүй гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

“Airbus A321” нисэх онгоцны ослын шалтгааныг тайлбарлахад хэтэрхий эрт байна гэсэн байр суурийг Москва илэрхийлж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ