Өвөрхангайгаас дэлхийн аваргын хос медальтан төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-16 17:30:32
/Өвөрхангай МОНЦАМЭ/. Дэлхийн цагдаагийн олимпийн их наадам АНУ-ын Лос Анжелес хотноо явагдаж байна. Дэлхийн 95 улсын 10 гаруй мянган тамирчин спортын 60 төрлөөр өрсөлдөж буй энэ наадмаас Өвөрхангай аймгийн уугуул, ОБЕГ-ын “Аврагч Спорт Хороо”-ны тамирчин, ОУХМ Э.Алтан-очир дугуйн спортын төрөлд хол, ойрын зайнд уралдаж алт, хүрэл медаль хүртэн Дэлхийн цагдаагийн олимпийн их наадмын хос медальтан болж байна.

Тэрээр 22 настай, дугуйн спортоор хичээллээд дөрвөн жил болж байгаа бөгөөд олон улсын чанартай спортын 20 гаруй тэмцээн уралдаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцож байгаагаас энэ удаад дугуйн төрлөөр хос медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ