3400 гаруй тонн хур хог цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 13:10:59

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас аймгийн хэмжээнд хог хаягдлын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж судалгааг гаргажээ.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сумд хогийн цэгтээ хөрөнгө зарцуулж 3400 гаруй тонн хур хогийг цэвэрлэн хур хоггүй болж, хогийн талбайг тодорхой хэмжээгээр багасгасан,  хашаалсан, зам гаргасан зэрэг ажил хийхэд 300 гаруй сая төгрөгийг зарцуулж, хог тээврийн түрдэг болон хог булах техникийг сумдын 90 хувь нь авч 1,4 тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид хогийг ангилан ялгах хоёрдогч түүхий эд бүтээгдэхүүнийг хийж үйлдвэрлэх талаар судалж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

 

Холбоотой мэдээ