“Баянтээг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-14 16:22:15
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", "III" ангилалд бүртгэлтэй 19 компанийн 28,564 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.

Ингэснээр 8  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Тодруулбал  “Баянтээг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.50 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22,837 ширхэг үнэт цаас 2 тэрбум 239 сая 470 670 төгрөгөөр арилжсан байна.

Ингэснээр "MSE ALL" индекс 925.09 нэгж болж 1.35 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 724 тэрбум 885 сая 263 340 төгрөг болсон байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ