АНУ явган цэргээ илгээхийг “Twitter”-т эсэргүүцэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-04 17:12:30

ВАШИНГТОН. /Sputnik/. Обамагийн Засгийн газар Сири рүү явган цэрэг оруулахгүй, зөвлөгчид илгээнэ хэмээн мэдэгдсэн хэдий ч хэн ч итгэхгүй байна. АНУ гадаадад ахиад дайн хийхийг хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс “Twitter”-т эсэргүүцэл илэрхийлэв.

Сирид агаарын цохилт өгнө гэж Вашингтон мэдэгдсэний дараа ч нийгмийн сүлжээнд хүмүүс уг санааг эсэргүүцэж байсан юм.

Улс төрийн эрх мэдэл тэдний гарт гэх үгэнд Барууны иргэд нэгэнт итгэхээ больсон нь уур бухимдал нэмэгдэхэд нөлөөлж байна.

“Явган цэрэг Сирид үйл ажиллагаа явуулахыг Ерөнхийлөгч Обама үгүйсгэж байгаа ч тэр үгэнд итгэх хүн байхгүй. “Лалын улс”-ыг 50 цэрэг дийлэхгүй. Цөөн тооны цэрэг илгээж буй нь Сирийн асуудал АНУ-д хамаатай, хэзээ ч оролцоход бэлэн гэсэн утга санаа ойлгуулах зорилготой юм” гэж Араб-Их Британийн ойлголцлын зөвлөлийн дарга Крис Дойл  хэлсэн байна.

“Одоо цөөн тооны цэрэг явуулж буй ч дараа нь “цэргийн хүчнээ хамгаалах” нэрийдлээр илүү цэрэг илгээх шалтаг болно” гэж сэтгүүлч Дэн Санчес  бичжээ.

“Сирид цэргүүд газраар үйл ажиллагаа явуулаагүй, газраас хэдэн метр өндөрт агаарт хөвж байгаа гэж Обама дараа нь хэлэх үлдлээ”, “Цэргээ илгээхгүй гэж Обама амласнаас хойш  нэг жил хагасын хугацаа өнгөрөөд байна” гэх зэргээр “Twitter” нийгмийн сүлжээнд бичсэн байна.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ