Физикийн боловсролын талаар танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:28:38

"Зүүн бүсийн физик боловсролын хөгжил, шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо.

Сүхбаатар аймгаас төрөн гарсан физикийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд болон Улсын физикийн олимпиадын хорооны гишүүд физикийн шинжлэх ухааны хөгжил болон физикийн боловсрол хэрхэн олгож буй талаар сонирхолтой илтгэл тавьсан байна. Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймаг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын талаар танилцуулга мэдээлэл хийж,  эрдэмтэн докторуудын ном бүтээлээр үзэсгэлэн гаргаж, сурагчид, багш нар мэргэжлийн дурангаар тэнгэрийн эрхэс сар, одыг дурандах зэрэг олон шинэлэг ажил зохион байгуулжээ.  

Г.Сүхээ

Холбоотой мэдээ