ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Томас Гремингер томилогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АСТАНА./КАЗИНФОРМ/. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар Швейцарь улсаас тус байгууллагад суугаа Байнгын төлөөлөгч Томас Гремингер томилогджээ. Энэ тухай ТАСС мэдээллээ.
7 дугаар сарын 12-нд ЕАБХАБ-ын байнгын зөвлөл уг албан тушаалд цорын ганц нэр дэвшигч болох Т.Гремингерийн нэрийг дэвшүүлж, ЕАБХАБ-ын орнуудын Гадаад хэргийн сайд нарт танилцуулсан бөгөөд нэр дэвшигчийг тав хоногийн хугацаанд баталж өгөхийг хүссэн юм. Энэ хугацаа 7 дугаар сарын 18-наар дуусгавар болж, тухайн хугацаанд Гадаад хэргийн яамдын сайд нарын зүгээс татгалзсан хариу ирээгүй тул томилгоо хүчин төгөлдөр болж байгаа аж.
Дашрамд дурдахад, Австрийн иргэн даргалж байх хугацаанд тус байгууллага багагүй хүндрэлтэй тулгарч байсан юм. Байнгын зөвлөл олон сарын туршид зөвшилцсөний эцэст дөнгөж 6 дугаар сарын 1-нд 2017 оны төсвөө баталж байв. 7 дугаар сарын 1-нээс хойш ЕАБХАБ нь Ерөнхий нарийн бичгийн даргагүйгээр үйл ажиллагаагаа явуулж байлаа. Өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занньер-ийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хэдий ч шинэ даргыг томилж чадаагүй байсан учир нь тус байгууллагын оролцогч 57 улс шинэ даргаар хэний нэрийг дэвшүүлэх тал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байсан юм.
О.Барс