АНУ-ын шинэ хоригийн хариуд Иран улс зохих арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-19 09:58:13
ТЕГЕРАН./TASS/. Иран улс АНУ-ын шинэ хоригийн хариуд зохих арга хэмжээ авна гэж мягмар гарагт тараасан Ираны ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

“Хэдийгээр Иран улс цөмийн хэлэлцээрийн дагуу өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж байгаа боловч АНУ-ын засаг захиргаа хууль бус хоригийн жагсаалтдаа шинээр хүмүүсийн нэрсийг нэмж орууллаа. Үүнийг хийсэн шалтгаан нь, эдгээр хүмүүс Ираны пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн гэж шалтаг, мөн Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс Европын түншүүдээ гаргах гэсэн оролдлого нь бүтэлгүй болсныг ямар нэгэн байдлаар нөхөх гэсэнтэй холбоотой юм. Үүний хариуд, Иран улс, Ираны ард түмэн, тус бүс нутгийн лалын улсуудын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд холбоотой Америкийн хуулийн этгээдүүд болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах болно” хэмээн ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Мягмар гарагт АНУ-ын эрх баригчид хоригийн хар жагсаалтдаа Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийг дэмжиж буй 18 байгууллага, иргэнийг оруулж байгаагаа мэдэгдсэн юм.
О.Барс 

 




Холбоотой мэдээ