“Эмнести Интернэшнл” байгууллагын Турк дэх салбарын удирдагчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-18 15:40:51
ИСТАНБУЛ./TASS/. Туркийн шүүхээс хүний эрхийг хамгаалагч зургаан хүн, тэдний дотор Amnesty International байгууллагын тус улс дахь салбарын тэргүүн Идиль Эсерийг баривчлан хорих шийдвэр гаргажээ.

Эдгээр хүмүүсийг террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байгаа тухай Ассошиэйтид Пресс агентлаг мэдээллээ.

Үүний зэрэгцээ хүний эрхийг хамгаалагч дөрвөн хүнийг “оршин суугаа газраасаа гадагш явахгүй” гэсэн нөхцөлтэйгээр сулласан тухай Amnesty International байгууллагын нарийн бичгийн дарга Салил Шетти мэдэгдсэн байна.

И.Эсер болон бусад хүмүүсийг энэ сарын 5-нд баривчилсан аж. Төрийн эргэлт хийх оролдлогыг үргэлжлүүлэх зорилго бүхий байгууллагын хуралд оролцсон гэх үндэслэлээр тэднийг хорьсон байна.
О.Барс 
Холбоотой мэдээ