Америкийн цэргийнхэн нисэгчгүй онгоцыг лазераар сөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн цэргийнхэн Персийн буланд лазерын их бууны ээлжит туршилт хийх явцдаа нисэгчгүй нисэх аппаратыг буудан сөнөөжээ. Энэ тухай даваа гарагт CNN телевиз мэдээллээ.
Лазерын их бууг "Ponce" гэдэг десантын хөлөг онгоцон дээр суурилуулсан ба туршилтын зарим хэсгийг харуулсан дүрс бичлэгийг CNN телевиз цахим хуудсандаа тавьжээ. Тухайлбал, лазерын их бууны тусламжтайгаар явж буй хөлөг онгоцны дээрх жижиг оврын байнуудыг сөнөөж байгааг уг бичлэгт харуулжээ. CNN-ийн үзэж байгаагаар, энэ нь дэлхийд анх удаа идэвхтэй лазерын зэвсгийг ашиглаж байгаа явдал ажээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахмад Кристофер Уэллийн тэмдэглэн хэлснээр, лазерын их буугаар буудахад галт зэвсгээр буудсантай харьцуулахад тусгал нь хавьгүй өндөр нарийвчлалтай байдаг аж. Мөн тэрбээр хэлэхдээ "энэхүү туршилтын зэвсэг нь олон зориулалттай” гэлээ.
Нэг зүйлийг онцлон дурдахад, лазераар буудах үед цаг агаарын нөхцөл байдал тусгалд бараг нөлөөлөөгүй байна. Лазерын их буу нь алс зайд хурдтай хөдөлж буй байг устгах чадвартай ба уг төхөөрөмжийн цацруулж буй лазерын цацраг нь дуу чимээ гаргадаггүй, хүний нүдэнд үзэгддэггүй аж.
CNN телевизийн мэдээлснээр, лазерын их бууны өртөг нь ойролцоогоор 40 сая доллар бол нэг удаагийн буудалт нь нэг долларын үнэтэй ажээ. Уг их бууг гурван хүн ажиллуулдаг байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин одоо пуужинг агаарт устгах зориулалттай лазерын зэвсэг зохион бүтээж байгаа аж.
О.Барс