Олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-15 14:44:04
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сард Дорнодын нутгаар 18-аас 23 хэм дулаан байна. Нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас нэгээс 1.5  хэмээр дулаан байх төлөвтэй. 
Наадмын урт амралтын өдрүүдээр бага зэрэг сэрүүвтэр, хур тунадастай байсан бол ирэх өдрүүдэд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-аас 10, өдөртөө 18-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-аас 13, өдөртөө 22-27 хэм дулаан байх нь.
Гуравдугаар арав хоногийн эцэст зарим нутагт 34-өөс 39 хэм хүрч хална. Хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй гэж аймгийн УЦУОША-аас мэдээлэв. Хур тунадас орох үед хүчтэй цахилгаан цахиж, салхи түр зуур ширүүснэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ