Японы сайд нарын тан хагас нь огцорч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО./TASS/. Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида ирэх 8 дугаар сард тус улсын засгийн газарт хийх халгаа сэлгээний явцад огцрох бодолтой байгаа ажээ. Тэрбээр огцорсныхоо дараа эрх баригч Либерал-Ардчилсан намын гол удирдах албан тушаалд өрсөлдөх гэж байгаа бололтой.
Кишидагийн оронд Гадаад хэргийн сайдаар Тошимицү Мотэги томилогдож магадгүй байгаа аж. Тэрбээр 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байжээ.
Kyodo агентлагийн мэдээлж байгаагаар, ирэх 8 дугаар сард Батлан хамгаалахын сайд Томоми Инада, Хуульзүйн сайд Кацутоши Канэда нар огцрох бололтой. Харин Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга албан тушаалдаа хэвээр үлдэх аж. Ер нь бол, сайд нарын танхимын гишүүдийн тал хувь нь халаа сэлгээнд өртөх бололтой байна.
Сүүлийн үед эрх баригч Либерал-Ардчилсан намтай холбоотой олон дуулиан шуугиан дэгдсэн билээ. Тухайлбал, Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн дотны найз Котаро Какэ гэдэг хүнд арилжааны төслөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэх хэл аманд орооцолдсон бол Батлан хамгаалахын сайд Инада “Токио хотын парламентад сонгогдохоор өрсөлдөж буй нэр дэвшигчийг Японы Өөрийгөө хамгаалах хүчин дэмжиж байна” гэж хэлсний учир түүний сөрөг хүчнийхэн огцруулахыг шаардаж байгаа юм.
Эдгээр дуулианы улмаас Ш.Абэгийн нэр хүнд 33 хувиас 20 хувь болж огцом унасан байна.
Б.Адъяахүү