2024 он ба 2028 оны Олимпын эрхийн төлөө өрсөлдөх хотууд тодров

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 10:45:48

ЛОНДОН./BBC/. Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2024 он болон 2028 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хотуудаар Парис болон Лос-Анжелесийг тодрууллаа. Гэхдээ энэ хоёр хотын аль нь эхэлж 2024 оны Олимпын тоглолтыг явуулах вэ гэдэг нь энэ оны 9 дүгээр сард тодорхой болох юм.

Сануулан дурдахад, 2024 он болон 2028 оны Олимпын тоглолтуудыг зохион байгуулах эрхийн төлөө Хамбург, Будапешт болон Ром хотууд өрсөлдөж байсан бөгөөд эцсийн шатанд Парис, Лос-Анжелес тунаж үлдсэн байна.

Одоо хоёр хотын хувьд аль нь эхэлж 2024 оны Олимпыг явуулах вэ гэдгээ хоорондоо тохиролцох ёстой болж байна. Олимпын хотуудыг 9 дүгээр сарын 13-нд Перу улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ы 131 дүгээр чуулганы үеэр эцсийн байдлаар тодруулах юм.

Парис болон Лос-Анжелесийн хувьд өмнө нь тус бүр хоёр удаа Олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хотууд юм. Тодруулбал, Парис хот 1900 болон 1920 онд Олимпыг хүлээн авч байсан бол Лос-Анжелес хот 1932 он болон 1984 онд Олимпын хотоор шалгарч байжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ