Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д хандана
ВИДЕО МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны эцсийн дүнг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 09:40 минутад олон нийтэд танилцууллаа.СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ үеэр хэлэхдээ, "СЕХ-ны хуралдаанаар Хоёр дахь шатны санал хураалтын дүнг хэлэлцэн, хоёр тогтоол гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгсөн нийт 1.207.787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497.067 санал буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авсан болохыг эхний тогтоолоор батлав.
Мөн дараагийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д хандах нь зүйтэй гэж үзжээ. Энэ удаагийн санал хураалтад ороцохоор сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1.990.797 иргэн бүртгэгдсэн. Үүнээс 1.207.787 нь саналаа өгч, ирц 60.67 хувьтай гарсан байна.
Сэтгэгдлүүд