Улаан талбайд боксын тулаан болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-07-04 14:57:41
МОСКВА./TASS/. 7 дугаар сарын 22-нд Улаан талбайд болох боксын үдэшт зориулан 3500 хүний суудалтай тавцан засна. Энэ тухай “Патриот” зар сурталчилгааны компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“3500 хүний багтаамжтай үзэгчдийн тавцан барихаас гадна тулааныг зогсоогоороо үзэх зай талбайг бодолцсон. Түүнчлэн Улаан талбайн эргэн тойронд байрлуулсан дэлгэцээр тулааныг дамжуулна” гэж тус компанийн төлөөлөгч хэллээ.

"Боксын үдэш" тоглолтод Оросын нэрт боксчид болох Михаил Алоян, Федор Чудинов, Дмитрий Чудинов, Егор Мехонцев болон бусад боксчид оролцох бөгөөд тэд авсан шагналынхаа 10 хувийг Оросын боксын хөгжилд зориулан хандивлахаар шийдвэрлэжээ.   
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ