Умард Солонгосын хөөргөсөн пуужин Япон тэнгист унажээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-04 10:09:59
ЛОНДОН./BBC/. Умард Солонгосын хөөргөсөн баллистик пуужин Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан тухай телевизийн NHK суваг цэргийнхний эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Умард Солонгосын тал пуужин хөөргөн туршсан тухай Өмнөд Солонгосын армийн Жанжин штаб мөн мэдээлсэн байна.

Умард Солонгосын пуужин 40 минут нисээд Япон тэнгист унасан аж. Японы армийн мэдээллээр бол, уг пуужинг Улаанбаатарын цагаар өглөөний 05:40 цагт Умард Солонгосын Пёнан-Пукто мужийн зүүн нутагт байрлах туршилтын талбайгаас хөөргөсөн байна.

Далай тэнгист аюулгүй байдлыг хангах албанаас Япон тэнгист явж буй хөлөг онгоцнуудын багийнханд мэдээлэл өгч, хөлөг онгоцны ойролцоо пуужин унаж магадгүйг анхааруулжээ.

Б.Адъяахүү   
Холбоотой мэдээ