Хятадын 4 хөлөг онгоц Японы нутаг дэвсгэрт нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-24 14:15:05
ТОКИО. /NHK/. Бямба гарагт Хятадын эргүүлийн 4 хөлөг онгоц  Сенкаку арлын ойролцоо Японы нутаг дэвсгэр лүү нэвтрэн орсон гэж Японы эргийн хамгаалалтын  албанаас мэдээлжээ.

Өглөөний 10:00 цагт эдгээр хөлөг онгоцууд Уоцури ба Минамикожима арлуудын эрэг орчимд хил зөрчсөн байна. Эдгээр 4 хөлөг онгоц 10 цаг 20 минут гэхэд Минамикожима арлаас урагшаа, баруун урд зүгт 19 км-т хөвж явсан байна. Японы эргийн хамгаалалтын албанаас тэдэнд яаралтай явахыг сануулж анхааруулсан байна.

Энэ нь хятадын засгийн газрын хөлөг онгоц бөгөөд Япон улсын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон 16 дахь тохиолдол, харин энэ сарын хувьд 2 дахь нь болж байгаа ажээ. Сенкаку арал Япон улсын мэдэлд байдаг боловч Хятад улс, Тайвань аль аль нь уг арлыг эзэмшихийн төлөө нэхэмжлэл гаргаад байгаа билээ.

Х.Сарнай
Холбоотой мэдээ