“Аль-Каида”-гийн удирдагч Оросын эсрэг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-02 12:04:05

ДАМАСК. /Reuters/.  “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аль-Завахири дуу хураагуурт бичсэн илгээлтдээ, лалын шашинтнуудыг Ирак, Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Орос болон Барууны аюул заналхийллийн эсрэг нэгдэхийг уриалсан нь “Лалын улс” болон “Аль-Каида” нэгдэх хардлага төрүүлж байна.

“Америкчууд, оросууд, иранууд, алавиуд болон "Хезболла" биднийг эсэргүүцэн нэгдэж байхад бид хоорондох тэмцлээ зогсоож, тэдний эсрэг хүчээ нэгтгэж чадахгүй гэж үү?” хэмээн ням гарагт интернэтэд тавьсан дуу бичлэгтээ Айман аль-Завахири  асуужээ.

Есдүгээр сард гаргасан дуу бичлэгтээ тэрээр, “Лалын улс”, толгойлогч Абу Бакр аль-Багдадиг хууль бус хэмээгээд, түүний дагагчид Ирак, Сирид Барууны удирдсан эвслийг эсэргүүцэж  хамт тулалдана гэсэн билээ.

“Лалын ахан дүүс ээ, бид Америк, Европ, Оросын түрэмгийлэлтэй тулгараад байна. Тиймээс Зүүн Туркистанаас Марокко хүртэл бид нэгэн хүч болох хэрэгтэй байна” хэмээн Завахири хэлжээ.

“Аль-Каида” болон “Лалын улс” хоорондын хамтын ажиллагаа нь зэвсэгт бүлэглэлүүд нөлөөгөө тогтоосон Ойрхи Дорнодын бүсийг тогтворжуулах оролдлогод саад хийх юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ