Орон сууцнуудын дээвэрт их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-23 16:22:47
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн орон сууцнуудын дээврийн их засварын ажил ирэх сард эхэлнэ. Энэ зун 300 сая төгрөгөөр Дорнод Их сургуулийн багш нарын байр, 13, 26, 35, 36-р байрны дээврийг бүрэн засварлах юм. Өмнөх жилүүдэд ор нэр төдий явж ирснийг халж, засварын чанар, ашиглалтын хугацаанд анхаарч байна гэж Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дорнод салбарын дарга С.Гандулам ярив. Түүнчлэн тус аймгийн төв дэх хуучны орон сууцнуудын босоо шугам муудсан учир ойрын 3-4 жилд багтаан бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.
Тус аймагт 11 СӨХ ажиллаж байна. Орон сууцны өрхүүд сарын хураамжаа цаг тухайд нь өгдөг бол дээвэр, босоо шугам зэрэг томоохон төлөвлөгөөт ажлыг аймаг орноос “гар харахгүй”-гээр хийгээд явах боломжтой аж. Гэвч орон сууцны айл өрхүүдийн тал хүрэхгүй хувь нь л хураамжаа төлдөг, энэ нь тогтмол зардалдаа л хүрдэг гэнэ. 
 Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ