Явган аялагч В.Дамдинсүрэн 8 мянган км туулж Дорнодод ирэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-21 13:25:53
Дорнод /МОНЦАМЭ/. Жил хагасын өмнө Шилийн богдоос явган аяллаа эхэлсэн хилийн цэргийн бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн Дорнодод ирэв. Тэрээр Монгол орноо нар зөв тойрон 10 сар 13 хоногийн дотор 8330 км замыг туулаад байгаа юм. В.Дамдинсүрэн хурандаатай хамт Монголын адал явдалт спорт аялалын холбооны тамирчид алхаж байна.
Бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн, “Аяллаа эхлүүлэхдээ л нийгэмд эх оронч, хилч үзлийг бий болгох, энэ үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьсон. Өдөр бүр 25 км-ээс доошгүй замыг явганаар туулна гэдэг өөрөө адал явдал” гэв.
Эдний багийнхан Дорнодоос Шилийнбогдод хүрч, тэндээсээ явганаар Улаанбаатарт очсоноор аяллаа өндөрлөхөөр төлөвлөөд байна.    
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ