Дуучин Г. Ариунбаатар “The Song Prize” төрөлд тэргүүлжээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-20 13:43:08
ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар Шотландын дуучин Катриона Морисоны хамтаар тэргүүлжээ.
Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.
Баритон хоолойтой МУГЖ Г. Ариунбаатар өмнө нь Москвад болсон М. Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байсан бол өнгөрсөн жил Москва хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучин болохоо баталсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд